Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон Тэс, Бэлтэс, Эг, Үүрийн голуудын сав газраар 15.1-22.4 градус, бусад нутгаар 8.0-15.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас 2.3-7.0 градус дулаан байв.
Дархадын хотгор, томоохон голын хөндийгөөр шөнөдөө -16...-32 градус, өдөртөө -9...-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -7...-14 градус хүйтэн, өдөртөө -1..-7 градус хүйтэн байлаа. 05, 06-нд өдөртөө нийт нутгаар дулаан байв.
Тунадас: 01-нд нутгийн төв болон өмнөд хэсгээр 0.0-0.7мм, 04, 07-нд Дархадын хотгор, Баянзүрх, Цэцэрлэгт 0.0-0.3мм, 06-нд Жаргалантад 0.0мм цас (2 дугаар зураг) оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон.
Салхи: Их төлөв баруунаас секундэд 2-10 метр, 02, 04, 05, 06-нд зарим нутгаар түр зуур секундэд 12-15 метр хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 12 дугаар сарын 10-ны байдлаар аймгийн нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүлтэй байна. Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр Дархадын хотгор болон Хатгал, Арбулаг, Цэцэрлэг, Жаргалант, Галт сумдын нутгаар 1-4 см цастай (3 дугаар зураг) байна.