Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 3 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг мөн Жаргалант сумын нутгаар -8.1...-14.5 градус, бусад нутгаар -1.5...-8.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас 1.6-7.5 градусаар дулаан байлаа.
Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -16...-26 градус, өдөртөө -2...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -4...-16 градус хүйтэн, өдөртөө 0...+6 градус дулаан байв.
Тунадас: 12, 16-нд зарим нутгаар 0.0-0.6мм, 14, 15-нд ихэнх нутгаар 0.0-6.0мм, 17-нд Цагаан-Уулд, 18-нд Цагааннуурт 0.3-0.4мм цас (2 дугаар зураг) оров. Хур тунадас аймгийн нутгийн 70 орчим хувьд олон жилийн дунджаас бага, 30 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.
Салхи: Их төлөв баруунаас секундэд 3-9 метр. 13, 15, 20-нд зарим нутгаар, 17, 18-нд ихэнх нутгаар үе үе 11-15 метр хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 20-ны байдлаар Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг, Жаргалант сумдын нутаг, Галт сумын зарим багийн нутгаар 20,1 см-ээс их, цасны нягт нь 0.20-0.30гр/см3, Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Цагаан-Үүр сумдын нутгаар 10,1-20,0см, зарим нутгаар 1.0-10.0 см цастай, нутгийн төв хэсгээр цасгүй (3 дугаар зураг) байна.
3 дугаар сарын дунд арав хоногийн байдлаар Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гээс зудын байдалд үнэлгээ хийхэд Ренчинлхүмбэ, Галт, Жаргалант, Цэцэрлэг сумд зузаан цастайн улмаас цагаан зудын, Шинэ-Идэр, Рашаант, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цагаан-Уул сумдад цагаанаар зудархуу байдалтай байна.