Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 7 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд, зүүн хойд хэсгээр 13.4-17.5 градус, бусад нутгаар 17.6-21.3 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн зүүн хэсэг болон Баянзүрх сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.2-2.5 градусаар дулаан байлаа.
Хугацааны дунд үе болон 20-нд нийт нутгаар өдөртөө халж +22...+31 градус байсан бол бусад хугацаанд шөнөдөө +5...+12 градус, өдөртөө +14...+23 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+16 градус, өдөртөө +19...+27 градус дулаан байв.
Тунадас: 11, 12-нд нийт нутгаар 0.0-61.0мм, 13, 15, 17, 20-нд ихэнх нутгаар 0.0-13.0мм, бусад хугацаанд зарим нутгаар 0.0-12.0мм дуу цахилгаантай аадар бороо, бороо (2 дугаар зураг) оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Рэнчинлхүмбэ, Ханх, Галт сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: Ихэнх төлөв баруунаас 1-12м/с, 14-нөөс бусад хугацаанд зарим нутгаар борооны өмнө түр зуур 12-18м/с хүрч ширүүслээ.
Бэлчээрийн ургамал: 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгаар зуншлагын байдал хэвийн (3 дугаар зураг) байна.