Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 7 дугаар сарын сүүлийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг мөн Шинэ-Идэр, Жаргалант сумдын нутгаар 15.2-18.5 градус, бусад нутгаар 18.6-22.5 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар 1.2-3.9 градусаар дулаан байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө +5...+11 градус, өдөртөө +17...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+18 градус, өдөртөө +23...+32 градус дулаан байлаа.
Тунадас: 21, 31-нд нутгийн төв, зүүн хагаст 12.0-66.0мм үргэлжилсэн усархаг бороо, бусад нутгаар 0.0-13.0мм бороо, 22, 28, 29-нд ихэнх нутгаар 0.0-13.0мм, 23, 24, 27, 30-нд зарим нутгаар 0.0-13.0мм дуу цахилгаантай аадар бороо, бороо (2 дугаар зураг) оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Баянзүрх, Цэцэрлэг, Цагаан-Уул, Галт сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: Их төлөв баруун, баруун хойноос секундэд 2-12 метр, зарим нутгаар борооны өмнө үе үе секундэд 12-21 метр хүрч ширүүсэв.
Бэлчээрийн ургамал: 7 дугаар сарын 31-ний байдлаар зуншлагын байдал Баянзүрх, Хатгал, Алаг-Эрдэнэ, Төмөрбулаг, Жаргалант, Тариалан сумдын нутгаар дунд, бусад нутгаар сайн (3 дугаар зураг) байна.