Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 2 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр 18.6-26.5 градус, бусад нутгаар 11.2-18.5 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Цэцэрлэг, Жаргалант сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.6-1.7 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-3.4 градусаар дулаан байлаа.
Дархадын хотгороор шөнөдөө -23...-38 градус, өдөртөө -7...-26 градус, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -17...-37 градус, өдөртөө -1...-22 градус, бусад нутгаар шөнөдөө -12...-28 градус, өдөртөө 2 градус дулаанаас 14 градус хүйтэн байлаа.
Тунадас: 11-нд зарим газраар 0.3-0.9мм, 13-нд Цэцэрлэгт 0.2мм, 15-нд Цагаан-Үүрт 0.0мм, 18-нд Цагааннуурт 0.0мм цас (2 дугаар зураг) орсон. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Жаргалант сумын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон.
Салхи: Арав хоногийн ихэнх хугацаанд нийт нутгаар тогтуун байсан бол 17, 18, 19-нд их төлөв баруунаас 3-14м/с, 17-нд зарим газраар, 18-нд ихэнх нутгаар 11- 20м/с, 19-нд Цагаан-Үүрт 14м/с хүрч үе үе ширүүсэв.
Цасан бүрхүүл: 2 дугаар сарын 20-ны байдлаар цасны дундаж зузаан өндөрлөг уулсаар 20см-ээс их, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдын нутгаар 10-17см, нягт нь 0,11-0,24гр/см3, Улаан-Уул, Хатгал, Эрдэнэбулган, Тариалан сумдын нутгаар 6-9см, нягт нь 0,11-0,21гр/см3, бусад нутгаар 1-5см цастай, нутгийн төв хэсгээр цасгүй (3 дугаар зураг) байна.