Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 0.6-3.2 градус хүйтэн, бусад нутгаар 0.5 градус хүйтэнээс 2.0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас 3.0-7.3 градус дулаан байлаа.
Хугацааны эхээр хүйтэн байсан бол 23-наас өдөртөө дулаарч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө -3...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...+4 градус, өдөртөө +6...+11 градус дулаан байлаа. Хугацааны эцсээр нийт нутгаар сэрүүсэв.
Тунадас: 21, 24, 25, 28, 30-нд зарим нутгаар 0.0-3.0мм, 23-нд Цэцэрлэг, Цагааннуурт 0.0-0.1мм, 29-нд Цагаан-Үүрт 0.0мм хур тунадас (2 дугаар зураг) оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цагаан-Уул, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Жаргалант сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон.
Салхи: Их төлөв баруунаас секундэд 4-9 метр, 23, 24, 30-нд зарим нутгаар түр зуур секундэд 12-15 метр хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 10 дугаар сарын 31-ний байдлаар Цагаан-Үүр сумын нутгаар 1 см цастай байв.