Урьдчилсан мэдээ > Сарын төлөв

Сарын төлөв

Шинэчлэгдсэн: 2023-06-10 18:56:57

2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

ТАНЫ АНХААРАЛД

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Төв (Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн “Цаг Агаар, Орчны Тоон Загварчлал Судалгааны Хэлтэс"–ээс тодруулах боломжтой.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Зургаадугаар сарын агаарын темперaтурын ОЖД нь нутгийн баруун ба хойд хэсгээр 2–12°С, бусaд нутгaaр 13–19°С дулаан бaйдаг ба сүүлийн жилүүдэд, ялангуяа 2017–2018 онуудад хамгийн дулаан буюу ОЖД–аас 2–3°С–аар дулаарч өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 34–39°С хүрч халж байв (Зурaг 1, 2).

 Сарын нийлбэр хур танадас ОЖД–аар уулархаг нутгаар 40–60мм, бусад нутгаар 21–39мм хур тунадас ордог. Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй, тухайлбал, 1979–1982, 1995–2007, 2017, 2018 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байсан бол 1983–1986, 1993–1994, 2008, 2011–2016 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна (Зурaг 4).

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хөвсгөл аймгийн нутгаар.  Энэ сард агаарын дундаж температур аймгийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, зөвхөн Тариалан орчмоор ОЖД–ийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5, 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав.

Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

ЗӨВЛӨМЖ

Энэ сард аймгийн нутгаар хур тунадас ОЖД-ийн орчим орж, дулаахан байх төлөвтэй байгаа боловч үе үе гэнэтийн аадар бороо орох магадлалтай тул үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн цаг агаарын мэдээг цаг тухайд нь авч ашиглахыг зөвлөж байна.