Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 4 дүгээр сарын эхний арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 2.3 градус хүйтнээс 3.0 градус дулаан, бусад нутгаар 3.1-9.2 градус дулаан (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 3.6-7.2 градусаар дулаан байлаа.
Хугацааны эхэн болон сүүлчээр нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 8-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-10 градус хүйтэн, өдөртөө 2-14 градус дулаан байсан бол хугацааны дунд үеэр нийт нутгаар дулаан байв.
Тунадас: 4-нд Рэнчинлхүмбэ, Цагааннуурт 0.2-0.4мм, 5-нд Мөрөнд 0.0мм, 9, 10-нд зарим нутгаар 0.0-5.0мм хур тунадас оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Жаргалант, Шинэ-Идэр, Цагааннуур сумдын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас (2 дугаар зураг) орсон.
Салхи: 3, 4, 7, 9, 10-нд ихэнх нутгаар 4-14м/с, үе үе 11-20м/с хүрч явган шуурга шуурсан. Бусад хугацаанд 3-10м/с, үе үе 11-15м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 4 дүгээр сарын 10-ны байдлаар цасны дундаж зузаан Жаргалант сумын нутгаар 7см, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх сумдын нутгаар 0-2см цастай, бусад нутгаар цасгүй байна.