Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 7 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг мөн Шинэ-идэр сумын нутгаар 13.6-17.5 градус, бусад нутгаар 17.6-21.3 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Баянзүрх сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.3-3.0 градусаар дулаан байлаа.
28, 29-нд нийт нутгаар өдөртөө халж +25...+36 градус байсан бол бусад хугацаанд нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө +5...+12 градус, өдөртөө +16...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +19...+27 градус дулаан байв.
Тунадас: Арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар 0.0-58,0мм, бусад хугацаанд зарим нутгаар 0.0-6.0мм дуу цахилгаантай аадар бороо, бороо (2 дугаар зураг) оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Баянзүрх, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Түнэл сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу , бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: Ихэнх төлөв баруунаас 1-12м/с, зарим нутгаар борооны өмнө түр зуур 12-22м/с хүрч ширүүслээ.
Бэлчээрийн ургамал: 7 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгаар зуншлагын байдал хэвийн (3 дугаар зураг) байна.