Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 3 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 10.1-16.7 градус, бусад нутгаар 3.5-10.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Мөрөн, Бүрэнтогтох сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.3-6.8 градусаар дулаан байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө -10...-30 градус, өдөртөө -1...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -5...-20 градус хүйтэн, өдөртөө -5..+8 градус дулаан байв.
Тунадас: 13, 20-нд зарим нутгаар 0.0-0.4мм, 14-нд Рэнчинлхүмбэ, Цагааннуурт 0.0-0.3мм, 15,16-нд ихэнх нутгаар 0.0-4.0мм цас (2 дугаар зураг) орсон. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн өмнө болон зүүн өмнө хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон.
Салхи: 13, 14, 20-нд баруунаас 5-14м/с, зарим нутгаар үе үе 11-20м/с хүрч цасан болон явган шуурга шуурав. Бусад хугацаанд баруунаас 3-10м/с.
Цасан бүрхүүл: 3 дугаар сарын 20-ны байдлаар аймгийн нийт нутгийн 36 орчим хувьд цастай байгаагаас цасны дундаж зузаан өндөрлөг уулсаар 20см-ээс их, Цагаан-Үүрт 19 см, нягт нь 0,16гр/см3, Дархадын хотгор болон Цэцэрлэг сумдын нутгаар 6-10см, Ханх, Хатгал, Арбулаг, Бүрэнтогтох, Түнэл, Чандмань-Өндөр сумдын нутгаар 1-5см цастай, бусад нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.