Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 12 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгороор 35.1-40.3 градус, томоохон голуудын хөндийгөөр -30.1...-35.0 градус, бусад нутгаар -23.3...-30.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) байв. Энэ арав хоногт нийт нутгаар онцгой хүйтэн буюу олон жилийн дунджаас 4.9-10.8 градусаар хүйтэн байлаа.
Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -38...-45 градус, өдөртөө -24...-38 градус, бусад нутгаар шөнөдөө -27...-35 градус, өдөртөө -17...-25 градус хүйтэн байсан бол 16, 17,18-нд нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларсан. Энэ арав хоногт 30 градусыг давж нийт нутгаар 2-10 хоног хүйтэрсэн байна.
Тунадас: Арав хоногийн эхээр зарим нутгаар 0.0-0.5мм 17, 18-нд ихэнх нутгаар 0.0-4.0мм цас орлоо. Хамгийн их нь Шинэ-Идэрт 5.9мм оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн нутгийн хойд хэсэг болон Цэцэрлэг, Тосонцэнгэл, Их-Уул сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: Их төлөв баруунаас 3-8м/с, хугацааны дунд үеэр зарим нутгаар түр зуур 12-15м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 20-ны байдлаар Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумдын нутгаар 10,1-36,0 см, цасны нягт нь 0.13-0.26гр/см3, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрх, Тариалан, Эрдэнэбулган сумдаар 5,1-10,0 см, 0.12-0.16гр/см3, бусад нутгаар 1-5 см зузаан цастай (3 дугаар зураг) байв. Зарим сумдаар цас ахиу орж, нягтарч хатуурсанаас цагаан зудтай болон зудархуу сумдын тоо нэмэгдэж байна.
12 дугаар сарын дунд арав хоногийн байдлаар Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гээс зудын байдалд үнэлгээ хийхэд Жаргалант сум зузаан цастай нь улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн, Баянзүрх, Цэцэрлэг, Шинэ-Идэр сумдад цагаанаар зудархуу байдалтай байна.