Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 1 дүгээр сарын сүүлийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр -28.6...-35.3 градус, бусад нутгаар -22.3...-28.5 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Улаан-Уул, Арбулаг, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.4-6.7 градусаар хүйтэн байлаа.
Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -32...41 градус, өдөртөө -18...-31 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-36 градус, өдөртөө -14...-24 градус хүйтэн байв. Тариалан, Төмөрбулагаас бусад сумдаар агаарын температур -30 градусыг давж 1-11 өдөр хүйтэрсэн.
Тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар цас ороогүй.
Салхи: Баруунаас 1-9м/с.
Цасан бүрхүүл: 1 дүгээр сарын гуравдугаар арав хоногт багуудад тодорхойлсон цасны явуул судалгааны ажиглалтаар цасны дундаж зузаан Улаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумдын нутаг, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумдын зарим багийн нутгаар 20.1-46.0см, нягт нь 0,18-0,45гр/см3, Цагааннуур, Цагаан-Үүр сумдын нутаг, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Цагаан-Уул, Төмөрбулаг, Рашаант, Тариалан, Эрдэнэбулган сумдын зарим багийн нутгаар 10.1-20.0см, нягт нь 0,15-0,28гр/см3, бусад нутгаар 2.0-10.0см цастай нягт нь 0,10-0,28гр/см3 (2 дугаар зураг) байна.
1 дүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гээс зудын байдалд үнэлгээ хийхэд Цэцэрлэг, Жаргалант, Галт цасны нягт 0,35-0,45 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, Шинэ-Идэр, Улаан-Уул, Рашаант, Баянзүрх, Бүрэнтогтох, Ренчинлхүмбэ, Мөрөн сумд зузаан цастайн улмаас цагаан зудын, Цагааннуур, Цагаан-Үүр, Цагаан-Уул, Арбулаг, Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ (Хатгал) сумдад цагаанаар зудархуу байдалтай байна.