Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 5 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг мөн Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Шинэ-Идэр, Жаргалант сумдын нутгаар 10.0-15.0 градус, бусад нутгаар 15.1-19.9 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар 4.5-8.9 градусаар дулаан байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө -4 градус хүйтнээс +5 градус дулаан, өдөртөө +11...+19 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+24 градус дулаан байсан бол 12, 16-нд ихэнх нутгаар өдөртөө +27...+33 градус хүрч халсан байна.
Тунадас: Энэ арав хоногт Цагааннуур, Улаан-Уулд тунадас ороогүй. 12-нд Ханхад 0.4мм, 13, 15, 17-нд ихэнх нутгаар 0.0-6.0мм, 14, 16-нд зарим газраар 0.0-0.8мм бороо (2 дугаар зураг) оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Арбулаг сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: Их төлөв баруун хойноос секундэд 4-12 метр, зарим нутгаар үе үе 12-19 м/с хүрч ширүүсэн, явган шуурга шуурав.
Бэлчээрийн ургамал: 5 дугаар сарын 20-ны байдлаар Мөрөн, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Тариалан сумдын нутаг, Баянзүрх, Алаг-Эрдэнэ сумдын зарим багийн нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд буюу ургалт удааширч гандах төлөвтэй болсон, бусад нутгаар ургалт хэвийн (3 дугаар зураг) байна.