Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 12 дугаар сарын дунд арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон Тэс, Үүрийн голуудын хөндийгөөр 25.1-33.5 градус, Эг, Бэлтэс, Идэрийн голуудын хөндийгөөр 20.1-25.0 градус, бусад нутгаар 15.2-20.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн хойд хэсэг болон Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Тариалан сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.1-4.0 градус хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим болон түүнээс 1.1-2.6 градусаар дулаан байлаа.
Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -27...-41 градус, өдөртөө -13...-31 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-31 градус, өдөртөө -6...-20 градус хүйтэн байв.
Тунадас: 11-нд ихэнх нутгаар 0.0-0.8мм, хугацааны дунд үеэр Цэцэрлэг, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Шинэ-Идэр, Цагааннуурт 0.0-0.3мм, 20-нд зарим нутгаар 0.0-2.0мм цас (2 дугаар зураг) орсон. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумдын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон.
Салхи: Баруунаас 2-14м/с, 13, 14, 18-наас бусад хугацаанд зарим нутгаар үе үе 11-17м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 12 дугаар сарын 20-ны байдлаар цасны дундаж зузаан өндөрлөг уулсаар 20см-ээс их, Цагаан-Үүр сумын нутгаар 11-15см, нягт нь 0,12-0,13гр/см3, нутгийн баруун болон хойд, зүүн хойд хэсгээр 6-10 см, нягт нь 0,09-0,24гр/см3, бусад нутгаар 1-5см цастай, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Тосонцэнгэл сумдын төвөөр цасгүй (3 дугаар зураг) байна.