Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 2 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр 20.1-29.2 градус, бусад нутгаар 11.1-20.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Рэнчинлхүмбэ, Эрдэнэбулган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.2-6.3 градусаар дулаан байлаа.
Дархадын хотгороор шөнөдөө -28...-36 градус, өдөртөө -14...-26 градус, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -22...-32 градус, өдөртөө -8...-18 градус, бусад нутгаар шөнөдөө -14...-26 градус, өдөртөө -2...-10 градус хүйтэн байлаа.
Тунадас: 5-нд Түнэл, Цагааннуурт 0.0мм, 6, 10-нд зарим газраар 0.0-1.0мм цас (2 дугаар зураг) орсон. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: Их төлөв баруунаас 0-10м/с, 10-нд Цагаан-Уулд 12 м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 2 дугаар сарын 10-ны байдлаар цасны дундаж зузаан өндөрлөг уулсаар 20см-ээс их, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг, Хатгал, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдын нутгаар 10-18см, нягт нь 0,11-0,26гр/см3, Улаан-Уул, Эрдэнэбулган, Тариалан сумдын нутгаар 6-9см, нягт нь 0,11-0,16гр/см3, бусад нутгаар 1-5см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см зузаан цастай (3 дугаар зураг) байна.