Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 5 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд, Шинэ-Идэр, Жаргалант орчмоор 1.5-5.0 градус, бусад нутгаар 5.1-8.9 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн хойд хэсэг болон Арбулаг, Түнэл, Төмөрбулаг сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.2-2.8 градусаар хүйтэн байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө -3...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +5...+14 градус дулаан байв. 1, 7, 8-ны өдөр нийт нутгаар +15...+20 градус хүрч дулаарлаа.
Тунадас: 1, 5-нд зарим нутгаар 0,0-6,0мм, 2-нд нутгийн зүүн хойд хэсгээр 0,0-0,7мм, 3, 4, 10-нд ихэнх нутгаар 0,0-13,0мм, 7-нд нутгийн баруун өмнөд хэсгээр 0,0мм, 9-нд нийт нутгаар 0,0-15,0мм хур тунадас орсноос хамгийн их нь Баянзүрхд 24,1мм (2 дугаар зураг) байв. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цагаан-Уул, Галт сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон.
Салхи: 1, 2-нд нийт нутгаар баруунаас 5-18м/с, зарим үед 14-23м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурсан бол бусад хугацаанд гол төлөв зүүнээс 2-11м/с салхитай байв.
Бэлчээрийн ургамал: 5 дугаар сарын 10-ны байдлаар Дархадын хотгор болон Ханх сумын нутгаар бэлчээрийн ургамал цухуйгаагүй, Цэцэрлэг, Цагаан-Уул сумдын нутгаар ургалт муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, ихэнх нутгаар ургалт дунд буюу ургамал оройтож цухуйсан, Эрдэнэбулган, Рашаант сумдын нутгаар ургалт хэвийн (3 дугаар зураг) байна.