Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 4 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг, Шинэ-Идэр, Жаргалант орчмоор 2.1 градус хүйтнээс 2.0 градус дулаан, бусад нутгаар 2.1-6.4 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Алаг-Эрдэнэ, Түнэл, Чандмань-Өндөр сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.1-3.6 градусаар хүйтэн байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө -6...-12 градус хүйтэн, өдөртөө +2...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8 градус хүйтнээс +1 градус дулаан, өдөртөө +8...+16 градус дулаан байв. 26-ны өдөр болон 26-наас 27-нд шилжих шөнө нийт нутгаар өмнөх хугацаанаас 8-19 градусаар эрс хүйтэрсэн байна.
Тунадас: 21-24-нд зарим нутгаар 0,0-2,0мм, 26-нд ихэнх нутгаар 0,0-18,0мм, 29-нд Цагааннуур, Ханхад 0,0-0,4мм хур тунадас орсноос хамгийн их нь 26-нд Цагаан-Үүрт 18,0мм (2 дугаар зураг) байв. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Дархадын хотгор болон Ханх, Цагаан-Үүр, Шинэ-Идэр сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: 23, 24-нд нийт нутгаар тогтуун байсан бол бусад хугацаанд баруунаас 5-16м/с, үе үе 14-21м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурав.
Бэлчээрийн ургамал: 4 дүгээр сарын 30-ны байдлаар ихэнх нутгаар ургамал цухуйгаагүй, Баянзүрх, Галт, Рашаант сумдын нутгаар ургалт муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, нутгийн зүүн болон өмнөд хэсгийн зарим газраар ургалт дунд буюу ургамал оройтож цухуйсан, Эрдэнэбулган сумын нутгаар ургалт хэвийн (3 дугаар зураг) байна.