Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 1 дүгээр сарын эхний арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон баруун хойд хэсэг мөн Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдын нутгаар 28,1-36,5 градус, бусад нутгаар 20,4-28,0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нутгийн төв болон зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,4-6,0 градусаар хүйтэн байлаа.
Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус хүйтэн, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-34 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байсан.
Тунадас: 1-нд ихэнх нутгаар 0,0-0,7мм, 2-нд Хатгал, Тариаланд 0,0мм, 4-нд Баянзүрх, Цагааннуурт 0,0-0,4мм, 5-нд зарим газраар 0,0мм цас оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Хатгал, Галт сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: Хугацааны дунд үеэр баруунаас 7-12м/с, түр зуур 12-17м/с хүрч ихэнх нутгаар явган шуурга шуурав.
Цасан бүрхүүл: 1 дүгээр сарын 10-ны байдлаар цасны дундаж зузаан Улаан-Уул, Цагаан-Үүр сумдын нутгаар 10-14см, нягт нь 0,11-0,14гр/см3, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Цэцэрлэг, Баянзүрх, Тариалан сумдын нутгаар 5-9см, нягт нь 0,09-0,19гр/см3, бусад нутгаар 0-4см цастай. Мөрөн, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Их-Уул, Тосонцэнгэл, Түнэл сумдын нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2021 оны 1 дүгээр сарын эхний арав хоногийн тойм | 2021-01-11 | 2021-01-16 | 17 |
2020 оны 12 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм | 2021-01-01 | 2021-01-16 | 19 |
2020 оны 12 дугаар сарын дунд арав хоногийн тойм | 2020-12-21 | 2021-01-16 | 29 |
2020 оны 12 дугаар сарын эхний арав хоногийн тойм | 2020-12-12 | 2021-01-17 | 25 |
2020 оны 11 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн тойм | 2020-12-02 | 2021-01-17 | 41 |