Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 11 дүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон том голуудын хөндийгөөр -10.1...-18.7 градус, бусад нутгаар -4.0...-10.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Жаргалант сумын нутгаар дунджаас 1.6 градусаар хүйтэн, Цэцэрлэг, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Шинэ-Идэр, Галт сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 2.2...7.2 градусаар дулаан байлаа.
Хугацааны эхээр нийт нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -21...-32 градус хүйтэн, өдөртөө -14...-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -13...-24 градус хүйтэн, өдөртөө -2...-8 градус хүйтэн байсан бол хугацааны сүүлчээр нийт нутгаар хүйтний эрч сулавтар байв.
Тунадас: 14-нд нийт нутгаар 0.0-3.0мм, 15, 20-нд зарим нутгаар 0.0-3.0мм цас оров.(2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цагаан-Уул, Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумдын нутгаар дунджаас ахиу, Цэцэрлэг, Арбулаг, Мөрөн сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон байна.
Салхи: 15-нд ихэнх нутгаар баруунаас 5-10м/с, зарим нутгаар түр зуур 12-15 м/с хүрч ширүүсэн явган болон цасан шуурга шуурав. Бусад хугацаанд баруунаас 3-8м/с байв.
Цасан бүрхүүл: 11 дүгээр сарын 20-ны байдлаар Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Жаргалант, Цэцэрлэг, Рэнчинлхүмбэ сумдын нутгаар 8-20 см зузаан, цасны нягт нь 0.12-0.23гр/см3, Улаан-Уул, Баянзүрх, Цагаан-Уул, Галт, Шинэ-Идэр, Чандмань-Өндөр, Тариалан, Рашаант сумдаар 1-7 см цастай, бусад нутгаар цасгүй (3 дугаар зураг) байв.