Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 11 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр -18.1...-25.6 градус, бусад нутгаар -11.4...-18.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Шинэ-Идэр, Галт, Рашаант сумдын нутгаар дунджаас 1.2-2.4 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
26-нд өдөртөө нийт нутгаар дулаан байсан бол бусад хугацаанд хүйтэрч Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -27...-37 градус, өдөртөө -18...-28 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байв.
Тунадас: 21, 26, 28-нд зарим нутгаар 0.0-2.0мм, 24, 25, 27-нд ихэнх нутгаар 0.0-6.0мм, 29-нд Цэцэрлэгт 0.2мм цас оров.(2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Рэнчинлхүмбэ, Хатгал, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: Баруунаас 3-9м/с. 21, 26-нд ихэнх, 25, 27, 28-нд зарим нутгаар баруунаас 5-10м/с, зарим нутгаар түр зуур 12-17 м/с хүрч ширүүсэн явган болон цасан шуурга шуурав.
Цасан бүрхүүл: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 11 дүгээр сарын 30-ны байдлаар Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Жаргалант, Рашаант сумдын нутгаар 10,1-36,0 см, цасны нягт нь 0.12-0.23гр/см3, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Галт, Тариалан сумдаар 5,1-10,0 см, 0.10-0.14гр/см3, бусад нутгаар 1-5 см зузаан цастай, Ханх сумын төвөөр цасгүй (3 дугаар зураг) байв.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу УЦУОСМХүрээлэнгийн ХААЦУСХэлтэст зудын байдалд үнэлгээ хийхэд Цэцэрлэг, Жаргалант цагаанаар зудархуу байдалтай байна.