Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 10 дугаар сарын эхний арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 2.5-6.3 градус хүйтэн, бусад нутгаар 1.1 градус дулаанаас 2.4 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас 2.7-6.7 градусаар хүйтэн байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 7-21 градус хүйтэн, өдөртөө 5 градус хүйтнээс 5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-11 градус, өдөртөө 1-9 градус дулаан байсан бол 9, 10-нд нийт нутгаар өдөртөө дулаан байв.
Тунадас: 1, 6-нд зарим нутгаар 0,0-1,0мм, 2, 7-нд ихэнх нутгаар 0,0-15,0мм хур тунадас орлоо. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Хатгал, Алаг-Эрдэнэ болон нутгийн өмнө, зүүн өмнө хэсгээр дунджийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: Баруун болон баруун хойноос 1-12м/с, зарим нутгаар үе үе 11-15м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 10 дугаар сарын 10-ны байдлаар цасны дундаж зузаан Хатгал, Жаргалант, Галт сумдын нутгаар 8-12см цастай, бусад нутгаар цасгүй байлаа.