Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 2 дугаар сарын дунд арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр 24.1-31.5 градус, бусад нутгаар 16.5-24.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 2.2-6.5 градусаар хүйтэн байлаа.
Дархадын хотгор, Цэцэрлэг орчмоор шөнөдөө 33-42 градус, өдөртөө 20-27 градус, Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр шөнөдөө 27-35 градус, өдөртөө 15-22 грөдус, бусад нутгаар шөнөдөө 18-32 градус, өдөртөө 9-19 градус хүйтэн байсан бол хугацааны эцсээр нийт нутгаар хүйтний эрч сулрав.
Тунадас: 16, 17, 19-нд зарим нутгаар 0.0-0.3мм цас оров. (2 дугаар зураг)
Салхи: Их төлөв баруунаас 0-10м/с, 14-нд Шинэ-Идэрт, 17-нд Цагаан-Үүрт, 16, 19, 20-нд зарим нутгаар түр зуур секундэд 11-16м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 2 дугаар сарын 20-ны байдлаар цасны дундаж зузаан Дархадын хотгор, Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдын нутгаар 10-16см, нягт нь 0,09-0,25гр/см3, бусад нутгаар 0-7см цастай, Төмөрбулаг сумын нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.