Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 2 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр -24.1...-30.4 градус, бусад нутгаар -17.0...-24.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Мөрөн, Тосонцэнгэл, Тариалан, Эрдэнэбулган, Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.5-3.5 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.4-2.7 градусаар дулаан байлаа.
Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -29...-39 градус, өдөртөө -15...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-32 градус, өдөртөө -11...-18 градус хүйтэн байсан бол 10-нд нийт нутгаар хүйтний эрч суларсан. Тариалан, Төмөрбулагаас бусад сумдаар агаарын температур -30 градусыг давж 1-10 өдөр хүйтэрсэн.
Тунадас: 4-нд зарим газраар 0.0-0.2мм, 9-нд Цэцэрлэгт 0.0мм цас (2 дугаар зураг) орлоо. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Шинэ-Идэрт олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 2-7м/с, 10-нд баруун хойноос 5-10м/с , Төмөрбулаг, Шинэ-Идэрт түр зуур 12-14м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 10-ны байдлаар Улаан-Уул, Цэцэрлэг, Жаргалант, Галт сумдын 20.0см-ээс их, нягт нь 0,14-0,32гр/см3, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Шинэ-Идэр сумдын нутгаар 10.1-20.0см, нягт нь 0,16-0,22гр/см3, бусад нутгаар 1.0-10.0см цастай нягт нь 0,12-0,19гр/см3 (2 дугаар зураг) байна.
2 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гээс зудын байдалд үнэлгээ хийхэд Цэцэрлэг, Жаргалант, Галт сумд зузаан цастайн улмаас цагаан зудын, Цагааннуур, Цагаан-Үүр, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумдад цагаанаар зудархуу байдалтай байна.