Цаг уурын мэдээ > Ус судлал
2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн нутгаар урсах судалгаатай томоохон гол мөрнүүдийнмөсний үзэгдлийн болон мөсний зузааны мэдээ
МӨСНИЙ ЗУЗААНЫ БОЛОН МӨСНИЙ ҮЗЭГДЛИЙН МЭДЭЭ
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн ус судлалын харуулуудын ажиглалтын цэгийн мэдээгээр:
11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн нутгаар урсах томоохон гол мөрнүүдэд зайр урсах, гол захалж хөлдөх, хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болох зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голд гол захалж хөлдөх болон зайр урсах мөсний үзэгдэл ажиглагдаж байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол Галт сумын Зүрх баг орчимд гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан маш нимгэн байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг гол Хатгал тосгон орчимд гол захалж хөлдөн мөсөн захтай болсон. Харин Эрдэнэбулган сум орчимд Эг гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан маш нимгэн байна
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн сум Хилэнтийн гүүр орчимд гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 10 см байгаа нь мөн үеийн дунджаас 15 см-ээр бага байна.
- Үүр гол Цагаан-Үүр сумын төмөр бетонон гүүр орчимд гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 20 см байгаа нь мөн үеийн дунджаас 5 см-ээр бага байна.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 30 см байгаа нь мөн үеийн дунджаас 10 см-ээр бага байна.
- Бүгсий гол Төмөрбулаг сумын төв орчимд мөсөн захтай болсон бөгөөд усны түвшин нь дунджийн орчим байна.
- Шишхэд гол Рэнчинлхүмбэ сум орчимд хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35 см байгаа нь мөн үеийн дунджийн орчим байна.
Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй, нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна.
ХӨВСГӨЛ УЦУОШТ, УС СУДЛАЛЫН ӨРТӨӨ