Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 5 дугаар сарын эхний арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 3.4-9.0 градус, бусад нутгаар 9.1-14.8 градус дулаан (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 2.1-4.9 градусаар дулаан байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 7 градус хүйтнээс 6 градус дулаан, өдөртөө 4-22 градус дулаан, бусад нутгаар шөндөө 5 градус хүйтнээс 10 градус дулаан, өдөртөө 10-27 градус дулаан байсан бол 5, 10-нд нийт нутгаар эрс хүйтэн байв.
Тунадас: 3-нд Ханх, Цагааннуурт 0.0-0.9мм, 5-нд Эрдэнэбулганд 0.5мм, 6-нд Мөрөнд 0.0мм, 7-нд Мөрөн, Хатгал, Жаргалант, Тариаланд 0.0-3.0мм, 8-нд Цэцэрлэг, Арбулагт 0.0-2.0мм, 4, 9-нд ихэнх нутгаар 0.0-2.0мм хур тунадас оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Тариалан, Их-Уул орчмоор дунджаас ахиу, Цэцэрлэг сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас (2 дугаар зураг) орсон.
Салхи: Баруун, баруун хойноос 0-14м/с, ихэнх хугацаанд түр зуур 11-21м/с хүрч ширүүсэн явган шуурга шуурав.
Бэлчээрийн ургамал: 5 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгаар бэлчээрийн ургамал цухуйсан бөгөөд нутгийн зүүн болон өмнөд хэсгээр ургамлын ургалтын байдал хэвийн, нутгийн хойд хэсгээр муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, бусад нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан (3 дугаар зураг) байна.