Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 9 дүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг мөн Шинэ-идэр, Жаргалант сумдын нутгаар 6.1-8.5 градус, бусад нутгаар 8.6-11.2 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн зүүн өмнө хэсэг болон Баянзүрх, Мөрөн, Шинэ-Идэр, Жаргалант сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.1-3.8 градусаар дулаан байлаа.
Хугацааны эхээр шөнөдөө цочир хүйтэрч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0...-6 градус хүйтэн, өдөртөө +12..+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...+5 градус, өдөртөө +17...+23 градус дулаан байсан бол 13-наас өдөртөө сэрүүсэж, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +6...+13 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+11 градус, өдөртөө +11...+17 градус дулаан байлаа.
Тунадас: 11, 18, 19, 20-нд зарим нутгаар 0.0-9.0мм, 13, 17-нд ихэнх нутгаар 0.0-20.6мм, 14-нд Цагааннуураас бусад, 15, 16-нд Ханхаас бусад нутгаар 0.0-73.3мм бороо, аадар бороо (2 дугаар зураг) орсноос энэ арав хоногт хамгийн их нь Шинэ-Идэрт 106.8мм байв. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Рэнчинлхүмбэ, Ханх, Цагаан-Үүр сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон.
Салхи: Их төлөв зүүн, зүүн хойноос 1-9м/с, 15-нд Ренчинлхүмбэ, 19-нд Шинэ-Идэрт түр зуур 12м/с хүрч ширүүслээ.