Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 7 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг мөн Шинэ-Идэр, Жаргалант сумдын нутгаар 15.1-19.5 градус, бусад нутгаар 19.6-23.8 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Цагаан-Үүр сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар 1.2-3.8 градусаар дулаан байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө +4...+12 градус, өдөртөө +16...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+20 градус, өдөртөө +22...+33 градус дулаан байв.
Тунадас: 11, 12, 15, 18-нд ихэнх нутгаар 0.0-24.0мм, бусад хугацаанд зарим нутгаар 0.0-2.0мм, 17-нд Цагаан-Уулд 0.0мм дуу цахилгаантай аадар бороо, 20-нд нийт нутгаар 2.5-49.0мм усархаг аадар бороо, үргэлжилсэн бороо орлоо. (2 дугаар зураг) оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цагаан-Уул, Төмөрбулаг, Тариалан, Рашаант сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: 11, 15, 18-нд баруунаас секундэд 5-14 метр, ихэнх нутгаар үе үе секундэд 12-20 метр хүрч ширүүссэн бол бусад хугацаанд баруун хойно, хойноос секундэд 1-10 метр, зарим нутгаар борооны өмнө түр зуур секундэд 12-16 метр хүрч ширүүсэв.
Бэлчээрийн ургамал: 7 дугаар сарын 20-ны байдлаар зуншлагын байдал нутгийн хойд, зүүн хойд хэсэг болон Цагаан-Уул, Шинэ-Идэр, Галт сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд буюу гандуу, Төмөрбулаг сумын зарим багийн нутгаар гантай (3 дугаар зураг) байна.