Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 3 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг, Цагаан-Үүр, Жаргалант орчмоор 8.1-14.7 градус, бусад нутгаар 1.7-8.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.1-3.3 градусаар хүйтэн байлаа.
28, 31-нд шөнөдөө нийт нутгаар 2-20 градус хүйтэн хоносон бол бусад хугацаанд нутгийн баруун ба хойд хэсэг, Цагаан-Үүр орчмоор шөнөдөө 14-27 градус хүйтэн, өдөртөө 8 градус хүйтнээс 5 градус дулаан бусад нутгаар шөнөдөө 8-21 градус хүйтэн, өдөртөө 6 градус хүйтнээс 8 градус дулаан байв. Хугацааны эхээр нийт нутгаар хүйтэн байсан бол хугацааны сүүлээр эрс дулаарсан байна.
Тунадас: 23, 24-нд ихэнх, 25, 26, 28, 31-нд зарим нутгаар 0.0-6.0мм хур тунадас оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Шинэ-Идэр сумдын нутгаар дунджаас ахиу, Эрдэнэбулган, Их-Уул орчмоор дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас (2 дугаар зураг) орсон.
Салхи: Их төлөв баруунаас 1-13м/с, 30-наас бусад хугацаанд зарим нутгаар 12-17м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурав.
Цасан бүрхүүл: 3 дугаар сарын 31-ний байдлаар цасны дундаж зузаан Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр сумдын нутгаар 12-19см, нягт нь 0,13-0,22гр/см3, Цэцэрлэг, Арбулаг сумдын нутгаар 0-2см, бусад нутгаар цасгүй байна.