Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн нутгаар урсах судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар мөсний зузааны мэдээ
МӨСНИЙ ЗУЗААНЫ БОЛОН МӨСНИЙ ҮЗЭГДЛИЙН МЭДЭЭ
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн ус судлалын харуулуудын ажиглалтын цэгийн мэдээгээр:
12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн нутгаар урсах томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-15 см-ээр нэмэгдсэн хэдий ч мөн үеийн дунджаас 5-15 см-ээр нимгэн байна.
Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд мөсөн захтай задгай байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 20 см байгаа нь энэ үеийн дунджаас 15 см-ээр бага байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол Галт сумын Зүрх баг орчимд гол мөсний зузаан 30 см болсон бөгөөд мөн үеийн дунджаас 15 см-ээр бага байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг гол Хатгал тосгон орчимд гол захалж хөлдөн мөсөн захтай болсон. Харин Эрдэнэбулган сум орчимд Эг голын мөсний зузаан 20 болсон нь дунджаас 10 см-ээр бага байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын Мөрөн сум Хилэнтийн гүүр орчимд мөсний зузаан 40 см байгаа нь мөн үеийн дунджаас 15 см-ээр бага байна.
- Үүр гол Цагаан-Үүр сумын төмөр бетонон гүүр орчимд мөсний зузаан 70 см болсон нь мөн үеийн дунджаас 10 см-ээр их байна.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд мөсний зузаан 55 см байгаа нь мөн үеийн дунджаас 10 см-ээр бага байна.
- Бүгсий гол Төмөрбулаг сумын төв орчимд хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 20 см байгаа нь мөн үеийн дунджийн орчим байна.
- Шишхэд гол Рэнчинлхүмбэ сум орчимд мөсний зузаанз 55 см байгаа нь мөн үеийн дунджаас 5 см-ээр бага байна.
Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн, мал явах болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй, нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна.
ХӨВСГӨЛ УЦУОШТ, УС СУДЛАЛЫН ӨРТӨӨ