Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 11 дүгээр сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
2023 оны 11 дүгээр сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр -9.5...-16.1 градус, бусад нутгаар -6.2...-9.4 градус хүйтэн (зураг 1) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Улаан-Уул, Баянзүрх, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Чандмань-Өндөр, Их-Уул, Тосонцэнгэл, Төмөрбулаг сумуудаар олон жилийн дунджийн орчим бусад нутгаар олон жилийн дунджаас -1.6...-3.5 градусаар хүйтэн байлаа. Хугацааны эцсээр нийт нутгаар эрс хүйтэрч, шөнөдөө -12...-26 градус, өдөртөө 0...-17 градус, бусад хугацаанд нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө -2...-16 градус хүйтэн, өдөртөө +8...-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө +1...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+12 градус дулаан байв.
Тунадас: Цагаан-Үүрт 24.1 мм, Жаргалантад 16.7 мм бусад нутгаар 0.0-8.3 мм тунадас орсон бол Бүрэнтогтох суманд тунадас ороогүй.(зураг 2) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Их-Уул, Тосонцэнгэл, Түнэл, Ханх, Чандмань-Өндөр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орсон байна. 05-нд цас ороогүй, бусад хугацаанд зарим нутгаар 0.0-16 мм цас оров. 06,07-нд ихэнх нутгаар 0.0-10.0 мм, 08-нд зарим нутгаар 0.0-0.2 мм цас оров.
Салхи: Их төлөв баруунаас 3-12 м/с, зарим нутгаар түр зуур 12-15 м/с хүрч ширүүсэн явган болон цасан шуурга шуурав. 06,07-нд баруунаас 4-10м/с, зарим нутгаар түр зуур 12-14 м/с хүрч ширүүсэн явган болон цасан шуурга шуурав. Бусад хугацаанд баруунаас 2-7м/с байв.
Цасан бүрхүүл: 11 дүгээр сарын 10-ны байдлаар Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Жаргалант, Цэцэрлэг, Рэнчинлхүмбэ сумдын нутгаар 9-19 см зузаан, цасны нягт нь 0.11-0.21гр/см3 байсан. Галт, Шинэ-Идэр, Баянзүрх, Улаан-Уул, Хатгал, Ханх, Чандмань-Өндөр, Түнэл, Тариалан, Рашаант сумдаар 0-4 см цастай бусад нутгаар цасан бүрхүүлгүй байв. (зураг 3)