Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 3 дугаар сарын дунд арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 10.1-18.1 градус, бусад нутгаар 5.2-10.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу Ханх, Рэнчинлхүмбэ, Хатгал сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.2-2.7 градусаар хүйтэн, нутгийн зүүн хэсэг болон Цагааннуур, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.2-3.1 градусаар дулаан байлаа.
Хугацааны эхээр нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 10-25 градус, өдөртөө 0-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 7 градус дулаан байсан бол 15-наас хүйтэрч нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 18-34 градус, өдөртөө 5-16 градус, бусад нутгаар шөнөдөө 10-17 градус, өдөртөө 0-6 градус хүйтэн байв.
Тунадас: 11-нээс 13, 15-наас 18-нд зарим, 14-нд ихэнх нутгаар 0.0-2.8мм цас оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Ханх, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Мөрөн, Тосонцэнгэл, Рашаант сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас (2 дугаар зураг) орсон.
Салхи: Баруунаас 1-13м/с, 11-нд ихэнх 13-наас 15, 19, 20-нд зарим нутгаар түр зуур 11-20м/с хүрч ширүүсэн явган шуурга шуурав.
Цасан бүрхүүл: 3 дугаар сарын 20-ны байдлаар цасны дундаж зузаан Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумдын нутгаар 11-19см, нягт нь 0,16-0,22гр/см3, Улаан-Уул, Цагаан-Үүр, Жаргалант сумдын нутгаар 5-10см, нягт нь 0,10-0,15гр/см3, Ханх, Чандмань-Өндөр, Түнэл, Цэцэрлэг, Галт сумдын нутгаар 0-4см цастай, бусад нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.