Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 10 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 3.5-7.9 градус хүйтэн, Ханх болон бусад нутгаар 3.4 градус хүйтнээс 0.3 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.1-3.0 градусаар дулаан байлаа.
Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байсан бол 25-наас хүйтэрч, Дархадын хотгороор шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 7 градус хүйтнээс 1 градус дулаан, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 7-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 8 градус дулаан байлаа. 30-наас нийт нутгаар хүйтрэв.
Тунадас: 24, 25, 30-нд зарим нутгаар 0.0-6.0мм, 29-нд нийт нутгаар 0.0-8.0мм цас, нойтон цас орлоо. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Рэнчинлхүмбэ, Хатгал, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Тариалан сумдын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон.
Салхи: Хугацааны эхэн болон эцсээр нийт нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 3-12м/с, түр зуур 11-17м/с хүрч ширүүссэн бол бусад хугацаанд нутгийн өмнөд хэсэг болон Хатгал, Арбулаг, Алаг-Эрдэнэ орчмоор 3-9м/с салхитай, бусад нутгаар тогтуун байв.
Цасан бүрхүүл: 10 дугаар сарын 31-ний байдлаар цасны дундаж зузаан Рэнчинлхүмбэ, Хатгал, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдын нутгаар 9-12см, нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр зарим газраар 0-5 см цастай (3 дугаар зураг) байна.