Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 4 дүгээр сарын дунд арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 2.6 градус хүйтнээс 1.0 градус дулаан, бусад нутгаар 1.1-5.6 градус дулаан (1 дүгээр зураг) буюу Арбулаг, Чандмань-Өндөр орчмоор олон жилийн дунджаас 1.2 градусаар дулаан, Рашаант, Шинэ-Идэр, Жаргалант сумдын нутгаар дунджаас 1.2-1.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 5-15 градус хүйтэн, өдөртөө 6 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-11 градус хүйтэн, өдөртөө 2-14 градус дулаан байсан бол хугацааны эцсээр нийт нутгаар дулаарсан байна.
Тунадас: 11-нд Улаан-Уулд 0.0мм, 12, 14, 20-нд зарим нутгаар 0.0-2.0мм, 13-нд ихэнх нутгаар 0.0-1.3мм хур тунадас оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Жаргалант орчмоор дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас (2 дугаар зураг) орсон.
Салхи: Баруун хойноос зүүн эргэж 1-15м/с, 16-наас бусад хугацаанд зарим нутгаар үе үе 11-21м/с хүрч ширүүсэн явган шуурга шуурав.
Бэлчээрийн ургамал: 4 дүгээр сарын 20-ны байдлаар нутгийн зүүн болон өмнөд хэсэг, Улаан-Уул сумын нутгаар бэлчээрийн ургамал цухуйсан бөгөөд зарим нутгаар ургамлын ургалтын байдал хэвийн, нутгийн зүүн хэсгээр дунд буюу ургамал оройтож цухуйсан, ганц нэг сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй. Нутгийн баруун ба хойд хэсгээр бэлчээрийн ургамал цухуйгаагүй (3 дугаар зураг) байна.