Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 1 дүгээр сарын эхний арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон зүүн хойд хэсэг мөн Жаргалант орчмоор 20.1-29.6 градус, бусад нутгаар 12.5-20.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу Цэцэрлэг сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.2-7.4 градусаар дулаан байлаа.
Дархадын хотгороор шөнөдөө 30-38 градус, өдөртөө 21-28 градус, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 24-36 градус, өдөртөө 14-26 градус, бусад нутгаар шөнөдөө 15-28 градус, өдөртөө 4-18 градус хүйтэн байв. Хамгийн дулаан нь 7-нд Рашаантад 4,1 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь 3-нд Рэнчинлхүмбэд 38,3 градус хүйтэн байлаа. 1, 2-нд нийт нутгаар шөнөдөө хүйтэн байлаа.
Тунадас: 9-нд Цагааннуур, Тариаланд 0.0мм цас оров. Бусад нутгаар цас ороогүй. (2 дугаар зураг)
Салхи: Баруунаас 1-10м/с, 1-нд Цагаан-Уул, 3-нд Шинэ-Идэр, 10-нд Цэцэрлэг, Төмөрбулагт түр зуур 11-12м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 1 дүгээр сарын 10-ны байдлаар цасны дундаж зузаан Дархадын хотгор, Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдын нутгаар 5-15см, нягт нь 0,11-0,21гр/см3, бусад нутгаар 0-4см цастай, Хатгал, Арбулаг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Төмөрбулаг сумдын нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.