Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 12 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр -16.1...-24.6 градус, бусад нутгаар -10.7...-16.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар дунджаас 1.2-5.0 градусаар дулаан, ганц нэг сумдын нутгаар 1.1-1.9 градус хүйтэн байлаа.
Хугацааны эхээр Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -26...-32 градус, өдөртөө -16...-22 градус, бусад нутгаар шөнөдөө -12...-22 градус, өдөртөө -1...-10 градус хүйтэн байсан бол 4, 6, 7-нд нийт нутгаар хүйтний эрч эрс суларсан бол 08-наас нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -32...-42 градус, өдөртөө -20...-30 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -12...-22 градус хүйтэн байв.
Тунадас: 3-нд Жаргалантад 0.0мм, 4, 7-нд ихэнх нутгаар 5, 6-нд зарим нутгаар Цэцэрлэгт 0.0-4.3мм, 8-нд Улаан-Уулд 0.0мм цас орлоо. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн баруун болон хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон.
Салхи: Хугацааны эхэн болон сүүлээр нийт нутгаар 3-10м/с, хугацааны дунд үеэр нийт нутгаар баруунаас 5-17м/с, зарим нутгаар түр зуур 11-25м/с хүрч ширүүсэн явган болон цасан шуурга шуурав.
Цасан бүрхүүл: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 10-ны байдлаар Цагаан-Үүр, Цэцэрлэг, Жаргалант сумдын нутгаар 10,1-36,0 см, цасны нягт нь 0.14-0.24гр/см3, Дархадын хотгор, Баянзүрх, Галт, Тариалан, Эрдэнэбулган сумдаар 5,1-10,0 см, 0.09-0.14гр/см3, бусад нутгаар 1-5 см зузаан цастай, Тосонцэнгэл, Их-Уул сумдад хийсэн хээрийн цасны хэмжилтээр цасгүй (3 дугаар зураг) байв.
12 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гээс зудын байдалд үнэлгээ хийхэд Цэцэрлэг, Жаргалант сумдад цагаанаар зудархуу байдалтай байна.