Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 3 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон Ханх, Баянзүрх, Цэцэрлэг, Жаргалант сумдын нутгаар -15.1...-22.8 градус, бусад нутгаар -7.4...-15.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн төв хэсгээр дунджаас 1.1-3.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Хугацааны эхээр Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -24...-32 градус, өдөртөө -10...-17 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -7...-13 градус хүйтэн байсан бол 3 дугаар сарын 6-наас нийт нутгаар дулаарч, Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр хэсгээр шөнөдөө -20...-29 градус, өдөртөө -8...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-18 градус, өдөртөө -3 градус хүйтнээс +4 градус дулаан байв.
Тунадас: 2-нд Цагааннуурт, 3-нд зарим нутгаар 0.0-0.3мм цас (2 дугаар зураг) орлоо. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад дунджаас бага тунадас оров.
Салхи: Их төлөв баруунаас секундэд 3-9 метр. 1, 6, 9-нд зарим нутгаар үе үе 11-14 метр хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 10-ны байдлаар Дархадын хотгор, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Жаргалант, Галт сумдын нутаг, Баянзүрх, Бүрэнтогтох, Рашаант сумдын зарим багийн нутгаар 20,1-47,0 см, цасны нягт нь 0.13-0.31гр/см3, бусад нутгаар 1-20 см, цасны нягт нь 0.13-0.20гр/см3, Алаг-Эрдэнэ, Мөрөн, Тосонцэнгэл, Төмөрбулаг сумдад төвдөө цасгүй (3 дугаар зураг) байна.
3 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гээс зудын байдалд үнэлгээ хийхэд Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянзүрх, Бүрэнтогтох, Рашаант, Цагаан-Уул сумд зузаан цастайн улмаас цагаан зудын, Цагааннуур, Эрдэнэбулган, Арбулаг сумдад цагаанаар зудархуу байдалтай байна.