Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн нутгаар урсах томоохон гол мөрнүүдийн 2024 оны 5 дугаар сарын 1-р арав хоногийн усны түвшний тойм мэдээ
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн ус судлалын харуулуудын ажиглалтын цэгийн мэдээгээр:
5 дүгаар сарын 1-р арав хоногт Идэр, Сэлэнгэ голууд үерийн түвшинг даван үерлээд байна.
Хөвсгөл нуур 10 хоногийн турш битүү мөсөн бүрхүүлтэй байв.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 5-40 см-ээр хэлбэллзэж байсан бөгөөд сарын эхээр дунджаас 10-30 см-ээр бага байсан бол усны түвшин аажмаар нэмэгдэж 10-ний өдөр үерийн түвшин даван үерлэсэн байна.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 5-45 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн эхээр дунджаас 15-30 см-ээр бага, 5-аас хойш усны түвшин нэмэгдэж дунджаас 30-75 см-ээр их байв. 9-10-ний өдрүүдэд үерийн түвшинг 5 см-ээр даван үерлэсэн байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд хоногт бараг өөрчлөлтгүй байсан бөгөөд 10 хоногийн турш дунджийн орчим байв. Харин Эрдэнэбулган сум орчимд усны түвшин хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш дунджаас 15-30 см-ээр ахиу байв.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн сум Хилэнтийн гүүр орчимд хоногт 0-50 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд хугацааны эхээр дунджаас 15-40 см-ээр бага, 4-ний өдрөөс усны түвшин нэмэгдэж дунджаас 30-65 см-ээр их байлаа.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төмөр бетонон гүүр орчимд хоногт 5-35 см-ээр хэлбэлзэж байв.
- Бэлтэс голын усны түвшин Баянзүрх сумын төв орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд хугацааны турш дунджаас 5-15 см-ээр их байв.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд хугацааны турш 15-25 см-ээр ахиу байв.
- Шишхэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт өөрчлөлтгүй байсан бөгөөд 10 хоногийн турш дунджаас 15 см-ээр бага байв.
Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийн анхааралд цаг агаар дулаарч цас мөс хайлан шар усны үер буух нөхцөл бүрдэж байгаа тул шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж, нуурын мөсөн дээгүүр явахгүй байж баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг байхыг зөвлөж байна.
ХӨВСГӨЛ УЦУОШТ, УС СУДЛАЛЫН ӨРТӨӨ