Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн нутгаар урсах судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2024 оны 4 дүгээр сарын 3-р арав хоногийн усны түвшний тойм мэдээ
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн ус судлалын харуулуудын ажиглалтын цэгийн мэдээгээр:
4 дүгээр сарын 3-р арав хоногт ихэнхи томоохон гол мөрнүүдийн мөсний үзэгдэл бүрэн арилж, гол чөлөөтэй болоод байна.
Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 10 хоногийн турш битүү мөсөн бүрхүүлтэй байлаа.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 0-20 см-ээр хэлбэллзэж байсан бөгөөд 4 дүгээр сарын дунджаас 10 хоногийн турш 5-80 см-ээр ахиу байв.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш дунджаас 5-45 см-ээр бага байв.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд хоногт 0-5 см-ээр байсан бөгөөд 10 хоногийн турш дунджийн орчим байв. Харин Эрдэнэбулган сум орчимд усны түвшин хоногт бараг өөрчлөлтгүй байсан бөгөөд 10 хоногийн турш дунджаас 5-10 см-ээр ахиу байв.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн сум Хилэнтийн гүүр орчимд хоногт 0-20 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд хугацааны турш 10-80 см-ээр бага байв.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төмөр бетонон гүүр орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж байв.
- Бэлтэс голын усны түвшин Баянзүрх сумын төв орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж байв.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд хугацааны турш 5-25 см-ээр ахиу байв.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 0-50 см-ээр буурч байсан бөгөөд 10 хоногийн турш дунджаас 50-115 см-ээр бага байв.
Сэрэмжлүүлэг: Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийн анхааралд цаг агаар дулаарч цас мөс хайлан шар усны үер буух нөхцөл бүрдэж байгаа тул шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж, нуурын мөсөн дээгүүр явахгүй байж баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг байхыг зөвлөж байна.
ХӨВСГӨЛ УЦУОШТ, УС СУДЛАЛЫН ӨРТӨӨ