Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 7 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Цагааннуураас бусад нутгийн баруун болон хойд хэсэг мөн Эрдэнэбулган, Шинэ-Идэр сумдын нутгаар 11.7-15.0 градус, бусад нутгаар 15.1-18.4 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Тариалан, Рашаант сумдын нутгаар дунджаас 1.3-2.1 градусаар сэрүүн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Хугацааны эхээр нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө +2...+8 градус, өдөртөө +9...+20 градус, бусад нутгаар шөнөдөө +6..+13 градус, өдөртөө +14...+23 градус дулаан байсан бол 07-ноос нийт нутгаар бага зэрэг халж, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +15...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+17 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байв.
Тунадас: 01, 05, 06, 10-нд ихэнх нутгаар 0.0-31.0мм, 03, 09-нд нийт нутгаар 1.4-24.3мм, 04-нд Цагаан-Уулаас бусад нутгаар 0.0-19.0мм, 02, 07, 08-нд зарим нутгаар 0.0-15.0мм бороо, аадар бороо (2 дугаар зураг) оров. Зарим үед дуу цахилгаантай. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Рэнчинлхүмбэ, Хатгал, Чандмань-Өндөр сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: 07, 08-нд зүүнээс, бусад хугацаанд баруунаас 3-11м/с, зарим нутгаар үе үе 11-20м/с хүрч ширүүслээ.
Бэлчээрийн ургамал: 7 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгаар зуншлагын байдал хэвийн (3 дугаар зураг) байна.