Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 9 дүгээр сарын эхний арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 10.3-13.5 градус, бусад нутгаар 13.6-17.4 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас 2.2-6.0 градусаар дулаан байлаа.
Хугацааны эхээр нийт нутгаар сэрүүн байсан бол 5-наас дулаарч нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 22-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-12 градус, өдөртөө 26-32 градус дулаан байв. 10-нд нийт нутгаар сэрүүссэн.
Тунадас: 1, 2, 4-нд зарим нутгаар 0,0-2,0мм, 3, 10-нд ихэнх нутгаар 0,0-11,0мм бороо орлоо. Зарим нутгаар дуу цахилгаантай. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: Их төлөв баруунаас 3-16м/с, зарим нутгаар түр зуур 11-22м/с хүрч ширүүсэв.