Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 10 дугаар сарын дунд арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд, зүүн хойд хэсгээр 1.1-4.5 градус хүйтэн, бусад нутгаар 1.0 градус хүйтнээс 2.5 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Хатгал орчмоор дунджаас 1.7 градусаар хүйтэн, Цагааннуур, Арбулаг, Их-Уул, Түнэл, Чандмань-Өндөр сумдын нутгаар дунджаас 1.1-2.4 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 5-21 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-13 градус хүйтэн, өдөртөө 1-13 градус дулаан байсан бол хугацааны эцсээр нийт нутгаар дулаарсан.
Тунадас: 11, 14, 15, 19, 20-нд зарим нутгаар 0,0-4,0мм хур тунадас орлоо. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Жаргалант, Алаг-Эрдэнэ сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: Баруунаас 1-13м/с, хугацааны эхээр болон 17-нд Цэцэрлэгт, 19-нд Шинэ-Идэрт, 20-нд Цагаан-Үүрт түр зуур 12-18м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 10 дугаар сарын 20-ны байдлаар цасны дундаж зузаан Хатгалд 10см, Улаан-Уулд тарлан цастай, бусад нутгаар цасгүй байв.