Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 1 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр 23.6-30.0 градус, бусад нутгаар 17.2-23.5 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу Дархадын хотгор болон томоохон голуудын хөндий, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.1-4.7 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-2.9 градусаар хүйтэн байлаа.
Хугацааны эхээр Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 14-28 градус, өдөртөө 9-20 градус, бусад нутгаар шөнөдөө 10-22 градус, өдөртөө 6-14 градус хүйтэн байсан бол хугацааны дунд үеэс нийт нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгороор 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр шөнөдөө 30-36 градус, өдөртөө 20-29 градус, бусад нутгаар шөнөдөө 22-34 градус, өдөртөө 14-24 градус хүйтэн байлаа.
Тунадас: 21, 23-нд ихэнх, 22-нд нийт, 24-нд зарим нутгаар 0.0-4.0мм цас оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Ханх, Цагаан-Уул сумдын нутгаар дунджаас бага, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр сумдын нутгаар орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас (2 дугаар зураг) орсон.
Салхи: Их төлөв баруунаас 0-10м/с, 23-нд Жаргалант, 24-нд Шинэ-Идэрт түр зуур 12-14м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 1 дүгээр сарын гуравдугаар арав хоногт багуудад тодорхойлсон цасны явуул судалгааны ажиглалтаар цасны дундаж зузаан Рэнчинлхүмбэ, Хатгал сумдын зарим багийн нутгаар 21-26 см, нягт нь 0,21-0,28гр/см3, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрх, Цэцэрлэг, Жаргалант, Галт, Эрдэнэбулган, Цагаан-Үүр сумдын нутгаар 11-20см, нягт нь 0,12-0,21гр/см3, бусад нутгаар 3-10см цастай, нягт нь 0,09-0,12гр/см3 (3 дугаар зураг) байна.