Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар мөсний зузааны болон мөсний үзэгдлийн тойм мэдээ
12 дугаар сарын 21-ний өдрийн Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан энэ үеийн дунджаас 10 см -ээр бага маш нимгэн байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын мөсний зузаан Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд мөсний зузаан 65 см байгаа нь энэ үеийн дунджаас 20 см-ээр ахиу байна.
Хангайн нуруунаас усжих Идэр голын мөсний зузаан Галт сумын Зүрх баг орчимд 40 см байгаа нь энэ үеийн дунджаас 20 см-ээр бага байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд буюу Хөвсгөл нуурын хоолой хэсэг мөсөн захтай задгай байна. Харин Эрдэнэбулган сум мөсний зузаан 20 см байгаа нь мөн үеийн дунджаас 20 см-ээр бага байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын мөсний зузаан Мөрөн сум Хилэнтийн гүүр орчимд 70 см болсон бөгөөд энэ үеийн дунджийн орчим байна.
- Үүр голын мөсний зузаан Цагаан-Үүр сумын төв орчимд 85 см болсон бөгөөд энэ үеийн дунджаас 15 см-ээр ахиу байна.
- Бэлтэс голын мөсний зузаан Баянзүрх сумын төв орчимд 85 см болсон бөгөөд энэ үеийн дунджаас 10 см-ээр ахиу байна.
- Бүгсий голын мөсний зузаан Төмөрбулаг сумын төв орчимд 35 см болсон бөгөөд энэ үеийн дунджаас 15 см-ээр ахиу байна.
- Шишгэд голын мөсний зузаан Рэнчинлхүмбэ сум орчимд 70 см болсон бөгөөд энэ үеийн дунджаас 5 см-ээр бага байна.
Сэрэмжлүүлэг: !!! Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн, мал явах болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй, нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул нийт ард, иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө