Цаг уурын мэдээ > Ус судлал
2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн нутгаар урсах томоохон гол мөрнүүдийн мөсний зузааны тойм мэдээ
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн ус судлалын харуулуудын ажиглалтын цэгийн мэдээгээр:
Цаг агаар дулаарч агаарын температур нэмэгдсэн тул томоохон гол мөрнүүдийн мөсний нягт багасаж, хэврэгшин мөс цөмрөх, цас мөс хайлж шар усны үер буух нөхцөл бүрдэж буй тул болзошгүй усны ослоос сэрэмжлүүлж байна.
Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 3 дугаар сарын 11-ний үед дунджаар 115 см орчим зузаантай байдаг бөгөөд одоогоор 118 см зузаантай болсон нь дунджийн орчим байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ гол Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд харзтай, мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд энэ үед 50 см зузаантай байдаг. Одоогоор мөсний зузаан 90 см байгаа нь энэ үеийн дунджаас 40 см-ээр ахиу байна.
Хангайн нуруунаас усжих Идэр голын мөсний зузаан Галт сумын Зүрх баг орчимд дунджаар 120 см байдаг бөгөөд одоо 115 см байгаа нь дунджаас 5 см-ээр бага байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг гол Хатгал тосгон орчимд буюу Хөвсгөл нуурын хоолой хэсэгт мөсөн бүрхүүл задарч задгай мөсөн захтай болоод байна. Харин Эрдэнэбулган сум орчимд Эг голын мөсний зузаан энэ үед 65 см байдаг бөгөөд одоогоор 85 см байгаа нь дунджаас 20 см-ээр их байна. Мөн ажиглалтын цэг орчимд халиа тошинтой байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
-
Дэлгэрмөрөн голын мөсний зузаан Мөрөн сум Хилэнтийн гүүр орчимд мөн үед дунджаар 100 см зузаантай байдаг бөгөөд одоогоор 115 см байгаа нь дунджаас 15 см-ээр их байна.
-
Үүр голын мөсний зузаан Цагаан-Үүр сумын төв орчимд мөн үед 130 см орчим байдаг бөгөөд одоогоор 150 см болсон нь дунджаас 20 см-ээр ахиу байна.
-
Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд гол ёроолдож хөлдсөн байгаа бөгөөд мөсний зузаан 80 см болсон нь энэ үеийн дунджийн орчим байна.
-
Бүгсий голын мөсний зузаан Төмөрбулаг сумын төв орчимд 30 см болсон бөгөөд энэ үеийн дунджаас 5 см-ээр ахиу байна. Харз бүхий мөсөн бүрхүүлтэй байна.
-
Шишгэд голын мөсний зузаан Рэнчинлхүмбэ сум орчим мөн үед 140 см зузаантай байдаг бөгөөд одоогоор дунджийн орчимд хүрээд байна.
Иймд: Томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан их байгаа хэдий ч мөсний нягт багасаж, хэврэгшин цөмрөх аюултай болж байгаа тул Иргэд, тээвэрчид, малчид гол нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байж, болзошгүй эрсдлэээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-өөс анхааруулж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө