Цаг уурын мэдээ > Ус судлал
2024 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн мөсний зузааны болон мөсний үзэгдлийн тойм мэдээ
Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 1 дүгээр сарын 20-ний үед дунджаар 75 см орчим зузаантай байдаг бөгөөд одоогоор 65-75 см байгаа нь дунджаас 10 см -ээр бага маш нимгэн байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ гол Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд харзтай, мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсний зузаан 80 см байгаа нь энэ үеийн дунджаас 30 см-ээр ахиу байна.
Хангайн нуруунаас усжих Идэр голын мөсний зузаан Галт сумын Зүрх баг орчимд 75 см байгаа нь энэ үеийн дунджаас 20 см-ээр бага байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг гол Хатгал тосгон орчимд буюу Хөвсгөл нуурын хоолой хэсэгт мөсөн захтай задгай байна. Харин Эрдэнэбулган сум орчимд мөсний зузаан 35 см байгаа нь мөн үеийн дунджаас 20 см-ээр бага байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын мөсний зузаан Мөрөн сум Хилэнтийн гүүр орчимд 95 см болсон бөгөөд энэ үеийн дунджаас 5 см-ээр бага байна.
- Үүр голын мөсний зузаан Цагаан-Үүр сумын төв орчимд 115 см болсон бөгөөд энэ үеийн дунджаас 15 см-ээр ахиу байна.
- Бэлтэс голын мөсний зузаан Баянзүрх сумын төв орчимд 85 см болсон бөгөөд энэ үеийн дунджаас 5 см-ээр ахиу байна.
- Бүгсий голын мөсний зузаан Төмөрбулаг сумын төв орчимд 35 см болсон бөгөөд энэ үеийн дунджаас 5 см-ээр ахиу байна. Харз бүхий мөсөн бүрхүүлтэй байна.
- Шишгэд голын мөсний зузаан Рэнчинлхүмбэ сум орчимд 105 см болсон бөгөөд энэ үеийн дунджаас 5 см-ээр бага байна.
Иймд: Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн, мал явах болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй, нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул Иргэд, тээвэрчид, малчид гол нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байж, болзошгүй эрсдлэээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-өөс анхааруулж байна.