Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн нутгаар урсах судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2024 оны 8 дугаар сарын 1-р арав хоногийн усны түвшний тойм мэдээ
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн ус судлалын харуулуудын ажиглалтын цэгийн мэдээгээр:
8 дугаар сарын 1-р арав хоногт Үүр, Бэлтэс голууд үерийн түвшинг давж хүчтэй үерлэв.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 5-35 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн эхээр дунджаас 20 см-ээр бага байсан бол 3-ны өдрөөс усны түвшин нэмэгдэж 8 дугаар сарын дундаж түвшнээс 5-55 см-ээр их байв.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд хугацааны турш дундаж түвшнээс 5-25 см-ээр бага байв.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш дунджийн орчим болон дунджаас 5-10 см-ээр их байв. Харин Эрдэнэбулган сум орчимд усны түвшин хоногт мөн 0-25 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш дунджаас 10-40 см-ээр их байв.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн сум Хилэнтийн гүүр орчимд хоногт 0-10 см-ээр өөрчлөгдөж байсан бөгөөд 10 хоногийн дунджийн турш 8 дугаар сарын дундаж түвшнээс 15-25 см-ээр бага байв.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төмөр бетонон гүүр орчимд хоногт 5-20 см-ээр хэлбэлзэж байв. 8 дугаар сарын 1-3-ний өдрүүдэд үерийн түвшинг 20-25 см-ээр давж хүчтэй үерлээд байна.
- Бэлтэс голын усны түвшин Баянзүрх сумын төв орчимд хоногт 0-20 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд хугацааны эхээр 8 дугаар сарын дунджаас 10-20 см-ээр их, 6-аас хойш дунджаас 5-10 см-ээр бага байв. 8 дугаар сарын 1-ний өдөр үерийн түвшинг 15 см-ээр давж үерлэсэн байна.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд хугацааны турш дунджийн орчим болон дунджаас 5 см-ээр их байв.
- Шишхэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш 8 дугаар сарын дунджаас 30-45 см-ээр бага байв.
Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийн анхааралд болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж, нуурын мөсөн дээгүүр явахгүй байж баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг байхыг зөвлөж байна.
ХӨВСГӨЛ УЦУОШТ, УС СУДЛАЛЫН ӨРТӨӨ