Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн томоохон гол мөрөн, нуурын 2021 оны 4 дүгээр сарын 1 дүгээр арав хоногийн мөсний үзэгдлийн болон усны түвшний тойм мэдээ
2021 оны 04 сарын 1-р арав хоногт:
Хөвсгөл аймгийн нутаг дахь томоохон гол мөрнүүдийн мөсөн бүрхүүл задарч усан зах болон мөсөн захтай болох, мөсөн дээгүүр ус урсах, цөн түрэх, цөнгийн хахаа үүсэх гэх мэт мөсний үзэгдэл ажиглагдлаа.
2021 оын 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар:
Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх суманд нийтдээ мөсөн бүрхүүлтэй, зарим газраар усан захтай, усан хилтэй байгаа бөгөөд мөсний зузаан 100-105 см байгаа хэдийч мөсний нягт багасаж хэврэгшиж байна.
Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Идэр, Үүр голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см-ээр нэмэгдэж олон жилийн дундаж түвшнээс 20-40 см-ээр их байна. Мөн уулсаас усжих Бүгсий, Сэлэнгэ, Шишгэд, Эг, Бэлтэс зэрэг голуудын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 5-50 см-ээр ахиу байна.
Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 30 см-ээр бага байна. Цаашид цаг агаар дулаарч уулын цас мөс хайлж болзошгүй тул малчид , тээвэрчид, ард иргэдийг шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө