Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрөн, нуурын 2021 оны 5 дугаар сарын 2 дугаар Арав хоногийн усны түвшний тойм мэдээ
2021 оны 5 дугаар сарын 2 дугаар Арав хоногт:
Хөвсгөл нуур нийтдээ битүү мөсөн бүрхүүлтэй байлаа. Хатгал тосгон болон Ханх сум орчимд усан зах, усан хил үүсэх гэх мэт мөсний үзэгдэл ажиглагдаж байна.
Хангайн нуруу болон Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн гол Мөрөн сум орчим, Үүр гол Цагаан-Үүр сум орчимд, Идэр гол Галт сумын Зүрх баг орчимд, Сэлэнгэ гол Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд, Гуна гол Улаан-уул сум орчимд усны түвшин хоногт 1-55 см-ээр хэлбэлзэж, зарим хугацаанд үерийн түвшинг даван үерлэж, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс ахиу байв.
2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар:
Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Гуна, Үүр зэрэг томоохон гол мөрнүүдийн усны түвшин өмнөх өдрөөс 5–15 см-ээр нэмэгдэээд бана.
Дэлгэрмөрөн, Гуна голууд үерийн түвшинг 25-70 см-ээр даван хүчтэй үерлэж байна. Сэлэнгэ, Үүр, Идэр голуудын усны түвшин олон жилийн дунджаас 40 - 130 см-ээр ахиу байна. Иймд дээрх томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа ард иргэд, малчид, тээвэрчдийг үер усны аюулаас сэрэмжлүүлж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.