Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрөн, нуурын 2021 оны 6 дугаар сарын 3-р арав хоногийн усны түвшний тойм мэдээ
2021 оны 6 дугаар сарын 3 дугаар Арав хоногт:
Хөвсгөл нуурын усны түвшин Хатгал тосгон болон Ханх сум орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж , 10 хоногийн турш олон жилийн дунджаас 10-15 см-ээр ахиу байв.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дунджаас 30-45 см-ээр ахиу байв.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 10-20 см-ээр бага байлаа.
Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 5-45 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дунджаас 40-110 см-ээр их байв. Дэлгэрмөрөн гол 6 дугаар сарын 15-ны өдөр үерийн түвшинг 15 см-ээр даван үерлэсэн байна.
Мөн Хөвсгөлийн уулсаас усжих Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд 0-50 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 10-95 см-ээр ахиу байв. Үүр гол 6 дугаар сарын 24 болон 29-ний өдрүүүдэд үерийн түвшинг 1-15 см-ээр давж үерлэлээ.
Хөвсгөл нуураас усжих Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дунджийн орчим, Эрдэнэбулган сум орчимд олон жилийн дунджаас бага байв.
Хөвсгөлийн уулсаас усжих Бүгсий гол Төмөрбулаг сумын төв орчим, Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин хоногт 0-55 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-75 см-ээр ахиу байв. Бэлтэс гол 6 дугаар сарын 23, 29, 30-ний өдрүүдэд үерийн түвшинг 10-30 см-ээр давж үерлэлээ.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө