Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар мөсний зузааны болон мөсний үзэгдлийн тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 10:05:58
2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн нутгаар урсах томоохон гол мөрнүүд хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болоод байна.
Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Бэлтэс, Шишгэд, Эг, Идэр зэрэг томоохон гол мөрнүүдэд битүү мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний зузаан 15-50 см байгаа нь энэ үеийн дунджаас 5-15 см-ээр бага байна.
Мөн Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Үүр, Бүгсий зэрэг голууд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 30-55 см байгаа нь энэ үеийн дунджаас 5-10 см-ээр ахиу байна.
Хөвсгөл нуур Хатгал тосгон орчимд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд бусад хэсгээр мөсөн захтай задгай байна.
Сэрэмжлүүлэг: Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй, нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна.
ХӨВСГӨЛ УЦУОШТ, “МӨРӨН” УС СУДЛАЛЫН ӨРТӨӨ